uurdmandah

2009 оны 05-р сарын 09 Нийтэлсэн uurdmandah
 Дэлгэрэнгүй»

бичлэг

2009 оны 02-р сарын 22 Нийтэлсэн uurdmandah

монголын боол бол солонгосууд

2009 оны 02-р сарын 22 Нийтэлсэн uurdmandah

 

чамд дурлахын шалтгаан надад байна

2009 оны 02-р сарын 22 Нийтэлсэн uurdmandah

чамд дурлахын шалтгаан надад байна
инээхдээн хонхойдог
ихэр хацар чинь
эгдүүтэйхэн болоод
эвлэгхэн харагддаг учраас
чамд дурлахын шалтгаан надад байна

 

 Дэлгэрэнгүй»

янжуураан асаагаад.......

2009 оны 02-р сарын 20 Нийтэлсэн uurdmandah


янжуураан асаагаад,галаа унтараачихаад
ядуухан цутарсан бодолоо утаатай нь үлээчихээд
өөрийгөөн шоолж уруул минь инээхэд
өөртөөн чамаас илүү хайртайгаан гэнэт сансаан  
шүлгээр чиний сормуусыг чинь будаж өгдөг байлаа
чи өөрийгөөн хатан хаан гэж бодчихсон байлаа
шанлан үлдээсэн чиний араас
шараа хэдэн өдөр тайллаа
мартагдаж дүр чинь тархинд үгүй болоход
магтаалын хэдэн шүлэг харин
ноорог дэвтэр дээр минь
нот нэхэж дурлалын дуу болсон байлаа
 
 
 
 

алтан ураг

2009 оны 02-р сарын 20 Нийтэлсэн uurdmandah

 
өглөө бүхэн уулс ороосон нарыг
үүрд мандахын тавилантай гэж би боддог
үдэш бүхэн нуур долоосон сарыг
үүрд жаргахын нар гэж би боддог
үндсээн зулгааж ургасан мододыг
үүрд үржихийн тавилантай гэж би боддог
үртэс ширхэг газар шороогоон
үүрд монголынх гэж би боддог
үл амьсгалахын цагт
өөрийгөөн нутагтаан өлгийдөж
үйрмэг чулуу болохын учир
үүрд хэдэн живаа төрөлөө сэлгэж олно
 

миний зам

2009 оны 02-р сарын 20 Нийтэлсэн uurdmandah

энэ замын эхэнд би уйлж ирсэн
эцэс нь хаана байдагыг мэдэхгүй буудал дээр
ижий аав минь гараас минь хөтөлж
хүргэж ирсээн
 Дэлгэрэнгүй»

халимаг

2009 оны 02-р сарын 20 Нийтэлсэн uurdmandah

 

өвгөдийн минь үрс юм гэвүү та нар
өчнөөн жилийн өмнө одсон юм гэвүү
өдгөө ч яруу монгол хэлээрээ ярдаг юм гэвүү
өлгий сайхан монголоо зүүдэлж хонодог юм гэвүү
 Дэлгэрэнгүй»

цэцэгс болон ургах юмсандаа

2009 оны 02-р сарын 19 Нийтэлсэн uurdmandah
цэцэгс болон ургах юмсандаа
чиний мэдээгүй хайранд чинь
бэлэг болон очихсон
үүл болон хөврөх юмсандаа
үргэлж шивэрээд байдаггүй бороо болон
хацарыг чинь үньсэхсээн
зэрэглээ болон тунарах юмсандаа
зэрэгцэж суугаад анзаардаггүй харцанд чинь
хамгийн түрүүн ил байхсандаа
цас болон будрах юмсандаа
цагаахан урууланд чинь тэнэж очин
өөрийгөөн амтлуулахсандаа
мал болон хувирах юмсандаа
миний хайрыг тоогоогүйд чинь гоморхож
мартатлаа хэд хоног мөөрөхсөндөө

маргааш нар гарахгүй

2009 оны 02-р сарын 18 Нийтэлсэн uurdmandah

маргааш нар гарахгүй
сар даарч хононо
 Дэлгэрэнгүй»

тэр өдөр би чамайг таниагүй ээ

2009 оны 02-р сарын 18 Нийтэлсэн uurdmandah


Бүсгүй хүний нүдэнд
Бид хэзээд эр хүн байхдагын  учир.......

 Дэлгэрэнгүй»

надад хүн итгэхээн болиод

2009 оны 02-р сарын 18 Нийтэлсэн uurdmandah

надад хүн итгэхээн болиод
намар боллоо..
сүүдэр гэнэн гэдэг нь
салахгүй дагаад л....

 Дэлгэрэнгүй»

Элэгдэж мөхдөггүй үнэн зүрх чичиж

2009 оны 02-р сарын 17 Нийтэлсэн uurdmandah
 Дэлгэрэнгүй»

анхны номын амгай үгнээс

2009 оны 02-р сарын 17 Нийтэлсэн uurdmandah
Би бээр  цаг хугацааны эргэлтэнд  шүлэг гэгчтэй ямар тохиолоор 
 учирсанаа бүү мэд . Хувь заяа надад үзэг барь гэж төрүүлээгүй ч
өөрөөн би бодлоосоо шүлэг нэрж амьдрах ёстой гэдгээн мэдэрдэг .
Баяр бахадал , хүсэл мөрөөдөл, гуниг гутрал,аз жаргал  энэ бүхэнтэй
минь хамт байдаг шүлгэндээн би амин хайртай . Шүлгээрээн би
өөрийгөөн хөглөж бас шүүмжилдэг. Та бүхэндээн өөрөөс минь
зовж гарсан ч өрөөлд хэрхэн хүрэхийг ч мэдэхгүй шүлгээн  би
зориг гаргаж, ичиг хагаран уншигч таньдаа  барьлаа сэтгэлийн тань
 утасыг хөндөх болтугай
  Төхөм овогт
  Дэлгэрдаваагийн Үүрдмандах
                                              2009.02.17 

Надад өөрийн юм нэгээхэн ч үгүй ээ

2009 оны 02-р сарын 17 Нийтэлсэн uurdmandah

Нүцгэн ирсэн болохоор
Надад өөрийн юм нэгээхэн ч үгүй

 Дэлгэрэнгүй»