цэцэгс болон ургах юмсандаа

цэцэгс болон ургах юмсандаа
чиний мэдээгүй хайранд чинь
бэлэг болон очихсон
үүл болон хөврөх юмсандаа
үргэлж шивэрээд байдаггүй бороо болон
хацарыг чинь үньсэхсээн
зэрэглээ болон тунарах юмсандаа
зэрэгцэж суугаад анзаардаггүй харцанд чинь
хамгийн түрүүн ил байхсандаа
цас болон будрах юмсандаа
цагаахан урууланд чинь тэнэж очин
өөрийгөөн амтлуулахсандаа
мал болон хувирах юмсандаа
миний хайрыг тоогоогүйд чинь гоморхож
мартатлаа хэд хоног мөөрөхсөндөө

2 сэтгэгдэл:

null
miigaa (зочин)

taalagdaj b.na. oor shvleg b.wal bicheech

hi (зочин)

hehe muuruud bhdaa yahawdee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)