Говь

 

Зулай норгох сүүдэргүй
Зээглэсэн хөхөмдөг говь минь
Зээр хүртэл цуцсан
Зэрэглээ тунарсан тал минь
     Адуу мал нь шандандаа ойрхон
     Алга боллоо гэхнээ баянбүрднээ чуулдаг
Манхан элс нь ширхэгээр өртөөлөн
Марал цагаан саранд бүлээсдэг говь минь
     Салхи нь хүртэл бүлээхэн
     Саатсан хүнд бөгчимхөн
Холын зайнд хараа сульдах
Халуун хэвлий нутаг минь ээ

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)