Хийморийн тулаан
2009 оны 02-р сарын 16, Нийтэлсэн uurdmandahХийморийн тулаан
Шамарган цасанд ноцож бойжисон
Шалбааган наранд шатаж гасалсан
Сэрвээндээ талын өвгөн салхитай
Самсаандаа цусны үнэртэй
Саарал эцгийн удамтай
Сайн эрийн заналтай
Соёо хоёртоон эрдэж
Хээрийн чулуу бүхнийг эзгэнэсэн
Хэнхэлдэг ёрзгор талын саарал аа
Гэтсэн олзоо гэндэж алддаггүй
Гишгих хөлийн доор
Зэтгэр таарч анчны хавхтай
Гурамсан хахир хорвоог
Гуядаж өөрөөн элээх
Талын саарал аа
Олзонд шунаж
Овоо хараанд багтаж
Хийморь илүүтэйгээн батлах
Хэсэг зуурын тулаан эхлэнэ
Онож гэмээн анчин ялах
Алдаж гэмээн саарал ялах
Хийморийн тулаанд
Хэн ч ялж магадгүй ээ
Сэтгэгдэлгүй байна