Архичинийн гэр
2009 оны 02-р сарын 16, Нийтэлсэн uurdmandahАрхичинийн гэр
Гэрэл цуулж хаалга онгойлгоход
Гэрт харанхуй
Гэгээ зурж лаа асаахад
Сэтгэлд харанхуй
Зэврүүхэнд зүрх чичрэх
Зэрэвсхэн айдас төрөх
Сандарсан хүнд
Салхи садаа болох
Чимээ хүлээж хэсэг аниргүй
Чийг дааж дух хөлрөх
Чиглэж хоймор морилход
Шилний дуу хөл доор хөглрөх
Сархадын эзэн
Сая нэг сэрэв
Санаа нь
Сархад зүүдэлж хэвтсэн бололтой
1 сэтгэгдэл:
minii hugshin ene shulegiig uneheer tultal ni bichjee