Харамлахуй
2009 оны 02-р сарын 16, Нийтэлсэн uurdmandah
Дурлалд гологдсон зүрх
Доглон нулмис унгадаг
Дуунд уярсан сэтгэл
Дүрлгэр нүднийхээ аньсагыг дүүргэдэг
Жаргал зовлон хоёроос
Нулимсаан би харамлахгүй ээ
Харцанд чинь хөтлүүлэхдээн
Хайртай гэдгээн хэлсэн
Хариу болгож баяртай гэхэд чинь
Хөөрүү сэтгэлдээ гунигтай харьсан
Хайртай ч бай хайргүй ч бай
Сэтгэлээн би харамлахгүй ээ
Гуйсан бүхэн нь үг холбож
Ганц шүлэг тэрлээд өгчих юмсан гэж
Өөртөөн шивнэж явахдаан
Өртэй юм шиг гутардаг
Үзэг цаас хоёр минь
Учраан ололцож байвал
Шүлгээн би хэнээс ч харамлахгүй ээ
Харин .........
Хайртай түүний минь
Хацар дээр салхи үньсэхэд хүртэл харамлана
Дурлалт гүнжийн минь
Духан дээр нар гололход хүртэл харамлана
Үгүй ядаж энэ муу биеэ
Үхлээс өмөөрч харамлана
Сэтгэгдэлгүй байна