анхны номын амгай үгнээс
2009 оны 02-р сарын 17, Нийтэлсэн uurdmandah
Би бээр цаг хугацааны эргэлтэнд шүлэг гэгчтэй ямар тохиолоор
учирсанаа бүү мэд . Хувь заяа надад үзэг барь гэж төрүүлээгүй ч
өөрөөн би бодлоосоо шүлэг нэрж амьдрах ёстой гэдгээн мэдэрдэг .
Баяр бахадал , хүсэл мөрөөдөл, гуниг гутрал,аз жаргал энэ бүхэнтэй
минь хамт байдаг шүлгэндээн би амин хайртай . Шүлгээрээн би
өөрийгөөн хөглөж бас шүүмжилдэг. Та бүхэндээн өөрөөс минь
зовж гарсан ч өрөөлд хэрхэн хүрэхийг ч мэдэхгүй шүлгээн би
зориг гаргаж, ичиг хагаран уншигч таньдаа барьлаа сэтгэлийн тань
утасыг хөндөх болтугай
Төхөм овогт
Дэлгэрдаваагийн Үүрдмандах
2009.02.17
Сэтгэгдэлгүй байна