маргааш нар гарахгүй
2009 оны 02-р сарын 18, Нийтэлсэн uurdmandahмаргааш нар гарахгүй
сар даарч хононо
маргааш зэгс шуугихгүй
салхи гэртээн амарна
маргааш сүүдэр босохгүй
харанхуй ажиллана
маргааш нуур цантана
хүйтэн хүний нутагаас ирнэ
маргааш зэрэглээ тунарахгүй
халуун өөрөөн халууцана
маргааш ногоо сугсарахгүй
газар гандана
маргааш би төрнө
нар гарна
маргааш би амьсгална
салхи гэрээсээн гарна
маргааш би алхана
сүүдэр дагна
маргааш би унд ууна
нуур хүйтэнд жиндэхгүй
маргааш би солонго,зэрэглээ хоёрын
солбилцолыг олох гэж хичээнэ
маргааш би монголоон харна
газар таана хөглөрнө
маргаашын цаад өдөр би
маани бадми хум болно
Сэтгэгдэлгүй байна