алтан ураг
2009 оны 02-р сарын 20, Нийтэлсэн uurdmandah
өглөө бүхэн уулс ороосон нарыг
үүрд мандахын тавилантай гэж би боддог
үдэш бүхэн нуур долоосон сарыг
үүрд жаргахын нар гэж би боддог
үндсээн зулгааж ургасан мододыг
үүрд үржихийн тавилантай гэж би боддог
үртэс ширхэг газар шороогоон
үүрд монголынх гэж би боддог
үл амьсгалахын цагт
өөрийгөөн нутагтаан өлгийдөж
үйрмэг чулуу болохын учир
үүрд хэдэн живаа төрөлөө сэлгэж олно
Сэтгэгдэлгүй байна