Эмтэрсэн эх орныхоо төлөө
2009 оны 02-р сарын 16, Нийтэлсэн uurdmandah
Эмтэрсэн эх орныхоо төлөө
Эрдэм өвөрлөж бос
Эрсдэж нөхцсөн өвгөдийнхөө хойноос
Их өсийг санаж бос
Ийжий аавынхаа сэтгэлийг зовоосондоо
Ичиж их үйлийг сэдэж бос
Эмгэд хөгшид дэлгэр зун хар цайтай суухад
Эмээж ухааны мэлмийгээр бос
Эцэг өвгөдийг минь өлгийдсөн алтан хэвлий дээр
Их гүрнийхэн дураараа тонгочиж байхад
Эх түүхээн санаж бос
Сархад зооголсон эцгээн харуусаж
Сайн сайханы төлөө шүд зуун бос
Санасан бодсоноо битгий ил дэлгэ
Сэтгэлдээн сэвсийтэл нь ургуул
Удам хойч үрс минь ядууралын нулмистай явж байхад
Дотроо нэгийг гаднаа гуравыг гаргаж бос
Ганган бүсгүйн зүрхэнд
Гадас шиг дурлалыг цогцолоож
Гайхуулахын сайханд бос
Ирээдүйгээ өглөөний наран мэт төсөөлж
Эл өдрөөс эхлэн бадрангуй яваа
Сэтгэгдэлгүй байна